"Зөв Дадал" самбарыг ашиглан Хүүхдэд зөв дадал хэвшүүлэх зөвлөмж
Хүүхдийг залхаахгүйн тулд хамгийн түрүүнд ямар нэг ажлыг багаас нь эхлэх хэрэгтэй мөн хүүхэдтэй хамт ярилцаж сонгох нь хүүхдийг илүү хариуцлагатай болгодог бөгөөд өөрийн сонголтоор хийж байгаа учир илүү сонирхолтой байх болно.
-Эхний ээлжинд хүүхдийн насанд тохирсон 2-3н ажлууд сонгон хийлгэх
-Дадлуудыг хүүхдээр өөрөөр нь сонгуулах
-Нүдэнд харагдах газар /хананд өлгөх/ байрлуулах
-Зорилго тавих /7 хоногт хэдэн оноо авахыг тооцоолох/
-7 хоногийн төгсгөлд оноогоо тооцож хүслийн самбараас шагналыг нь өгнө.
Ингээд үүн дээрээ аажмаар 1, 1-ээр хэвшүүлэх ажлуудыг нэмээд хийлгүүлнэ. Эхлээд 7н хоногоор оноогоо тооцож байсан бол дараа нь энэ хугацааг уртасгаж 14 хоног, 1 сар, 1 жил гээд үргэлжлүүлэн зорилгоо илүү томоор тавьж хүүхдэд зөв дадал суулгах боломжтой юм.
Самбарын хэрэглээний зөвлөмж:
-2 талдаа соронз наах зориулалттай
-Самбарын ар хэсэгт зураг зурах , юм бичиж тэмдэглэх болон бусад соронзон хэсгүүдээ нааж байрлуулах боломжтой
-Зориулалтын арилдаг маркераар зурах, бичих
-Самбар болон соронзон хэсгүүдийг норгохгүй байх
-3-с доош насны хүүхдийн гар хүрэх газраас хол байлгах