Хүүхдээ зөв дадалтай болгох "Илбэ"-ийн нууц!
Энэхүү самбар нь урамшууллын арга дээр суурилж хүүхдэд эерэг дадал хэвшүүлэхэд туслах бөгөөд хүүхэд хэдий урамшуулал авахын тулд хийж байгаа мэт боловч энэ нь уг үйлдлийг давтан хийх тусам дадал болон суухад нөлөөлдөг. Хүүхэд тухайн үйлдлийг хэвшлээрээ хийж сурсанаар ирээдүйд зөв хэвшилээрээ зөв хүн болох, амжилттай байх үндсэн суурь нь тавигдах маш том давуу талтай юм.
Энэ самбар нь зөв дадал хэвшүүлэхээс гадна хүүхдийн Бие Даах Чадвар, Хариуцлага хүлээх, Өөртөө Итгэх Итгэлийг нэмэгдүүлнэ.
Яаж? Дадлаа сонгох→Зорилтоо бичих→Хүслийн жагсаалтаа гаргах→Зорилгодоо хүрхийн төлөө тууштай хичээх→Даалгавраа хийж Урамшууллын соронз авах→ Оноогоо дүгнэх → Хүслийн Самбарын ШАГНАЛ!
Самбарын хэмжээ 40x32см
Самбарын хэрэглээний зөвлөмж:
-2 талдаа соронз наах зориулалттай
-Самбарын ар хэсэгт зураг зурах , юм бичиж тэмдэглэх болон бусад соронзон хэсгүүдээ нааж байрлуулах боломжтой
-Зориулалтын арилдаг маркераар зурах, бичих
-Самбар болон соронзон хэсгүүдийг норгохгүй байх
-3-с доош насны хүүхдийн гар хүрэх газраас хол байлгах
Давуу талууд
-Хүүхэд зөв дадалтай болох
-Эцэг эх болон хүүхдийн хоорондын харилцаанд эерэг нөлөө үзүүлнэ
-Энэ самбар нь зөв дадал хэвшүүлэхээс гадна Хүүхдийн Бие Даах Чадвар, Хариуцлага хүлээх, Өөртөө Итгэх Итгэл-ийг нэмэгдүүлнэ
-Хүүхэд тууштай байж, зорилгынхоо төлөө хичээх алхамыг хийж сурах, үр дүнгээ харах
-Хананд өлгөх зориулалтын бэхэлгээний оосортой тул байрлуулахад хялбар
-Хүүхдэд ээлтэй модон хүрээтэй, аюулгүй байдлын шинжилгээгээр баталгаажсан
-3+ бүх насны хүүхдэд тохиромжтой
-Өнгөт хайрцагтай /бэлгэнд өгөхөд тохиромжтой/
-Соронзон дадлууд 18ш, урмын бөөрөнхий соронз 64ш, 5 өнгийн арилдаг маркер дагалдана
-Хүүхдийн гар утас хэрэглээг багасгах давуу талтай
Бага наснаас нь эхлэн урамтайгаар зөв дадал хэвшүүлээрэй. Хүүхдийнхээ хамгийн сайн хувилбар нь болоход туслаарай!