"Зөв Дадал" самбарыг ашиглан Хүүхдэд зөв дадал хэвшүүлэх зөвлөмж
Энэхүү самбар нь урамшууллын арга дээр суурилж хүүхдэд эерэг дадал хэвшүүлэхэд туслах бөгөөд хүүхэд хэдий урамшуулал авахын тулд хийж байгаа мэт боловч энэ нь уг үйлдлийг давтан хийх тусам дадал болон суухад нөлөөлдөг. Хүүхэд тухайн үйлдлийг хэвшлээрээ хийж сурсанаар ирээдүйд зөв хэвшилээрээ зөв хүн болох, амжилттай байх үндсэн суурь нь тавигдах маш том давуу талтай юм.
Хүүхдийг залхаахгүйн тулд хамгийн түрүүнд ямар нэг ажлыг багаас нь эхлэх хэрэгтэй мөн хүүхэдтэй хамт ярилцаж сонгох нь илүү сонирхолтой байх бөгөөд өөрийн сонголтоор хийж байгаа учир хүүхдийг илүү хариуцлагатай болгодог.
-Эхний ээлжинд хүүхдийн насанд тохирсон 2-3н ажлууд сонгон хийлгэх
-Дадлуудыг хүүхдээр өөрөөр нь сонгуулах
-Нүдэнд харагдах газар /хананд өлгөх/ байрлуулах
-Зорилго тавих /7 хоногт хэдэн оноо авахыг тооцоолох/
-Хүслийн самбар хэсэгт авахыг, хийхийг хүссэн зүйлээ ярилцаж бичнэ.
-7 хоногийн төгсгөлд оноогоо тооцож хүслийн самбараас шагналыг нь өгнө.
Ингээд үүн дээрээ аажмаар 1, 1-ээр хэвшүүлэх ажлуудыг нэмээд хийлгүүлнэ. Эхлээд 7н хоногоор оноогоо тооцож байсан бол дараа нь энэ хугацааг уртасгаж 14 хоног, 1 сар, 1 жил гээд үргэлжлүүлэн зорилгоо илүү томоор тавьж хүүхдэд зөв дадал суулгах боломжтой юм.
Самбарын хэрэглээний зөвлөмж:
-2 талдаа соронз наах зориулалттай
-Самбарын ар хэсэгт зураг зурах , юм бичиж тэмдэглэх болон бусад соронзон хэсгүүдээ нааж байрлуулах боломжтой
-Зориулалтын арилдаг маркераар зурах, бичих
-Самбар болон соронзон хэсгүүдийг норгохгүй байх
-3-с доош насны хүүхдийн гар хүрэх газраас хол байлгах
Давуу талууд
-Хүүхэд зөв дадалтай болох
-Эцэг эх болон хүүхдийн хоорондын харилцаанд эерэг нөлөө үзүүлнэ
-Энэ самбар нь зөв дадал хэвшүүлэхээс гадна Хүүхдийн Бие Даах Чадвар, Хариуцлага хүлээх, Өөртөө Итгэх Итгэл-ийг нэмэгдүүлнэ
-Хүүхэд тууштай байж, зорилгынхоо төлөө хичээх алхамыг хийж сурах, үр дүнгээ харах
-Хананд өлгөх зориулалтын бэхэлгээний оосортой тул байрлуулахад хялбар
-Хүүхдэд ээлтэй модон хүрээтэй, аюулгүй байдлын шинжилгээгээр баталгаажсан
-3+ бүх насны хүүхдэд тохиромжтой
-Өнгөт хайрцагтай /бэлгэнд өгөхөд тохиромжтой/
-5 өнгийн маркер дагалдана
-Хүүхдийн гар утас хэрэглээг багасгах давуу талтай
Бага наснаас нь эхлэн урамтайгаар зөв дадал хэвшүүлээрэй. Хүүхдийнхээ хамгийн сайн хувилбар нь болоход туслаарай!